|
|
GOOD Marketing YYЛЭН РЕКЛАМ  Бага байхдаа бид тэнгэр дурандан vvлний хэлбэр дvрсийг ажиглаж, сэтгэлдээ янз бvрийн амьтан, эд зvйл болгон дvрсэлдэг шvv дээ.
Тэгвэл
бага насны мєрєєдлийг бодит болгосон залуус шинэ бvтээлээрээ олны
талархлыг хvлээж байна. Америкийн Алабама мужийн Лексингтонд Франциско
Гуэрра, Брайэн Гловер хэмээх залуус янз бvрийн хэлбэр дvрстэй vvл
бvтээж, энэ бvтээлээрээ компани, бvтээгдэхvvнvvдийг сурталчлах
боломжтойг анх нээжээ. Хэдийгээр тэдний шинэ санаа савангийн хєєсєєр
янз бvрийн дvрс бий болгон наадах хvvхдvvдийн тоглоомтой тєстэй боловч
яг ийм маягаар жинхэнэ vvл бvтээх боломжгvй гэж тэд тооцоолжээ. Тэдний
бий болгосон vvл нvд ирмэхийн зуур алга болчихгvй. Тэнгэрт хэсэг зуур
жингvйдэж олны нvдийг хужирлах чадвартай аж. Тэд шинэ санаагаа
гvйцэлдvvлэхийн тулд “Showmasters” хэмээх фирмийг байгуулж, “Flogo”
машинаа бvтээжээ. “Flogo”-г захиалагчийн хvссэн хэлбэрийг гаргах
чадвартай савангийн хєєсєєр дvvргэнэ. Тэнгэрт хєєргєх vvлнийхээ хэлбэр
дvрсийг эхлээд компюьтер дээр зураад дараа нь тусгай машинаар хээлж,
нислэгт бэлтгэнэ. Компани vvлэн рекламаар єєрийнхєє лого болон бараа бvтээгдэхvvнээ ч
сурталчилж болно. Ийм vvл хэр хол нисч чадах вэ? Энэ нь салхины хурд
болон vvлний єтгєн шингэнийг тохируулдаг хєєсний параметрээс
шалтгаална. Yvлийг vйлдвэрлэхэд ордог савангийн хєєс, тос хэр сайн
зохицож нийцсэнээс vvлний агаарт тогтох чадвар шалтгаалах бєгєєд ийм
vvл хэдэн минутаас нэг цаг хvртэл тэнгэрийг эзэгнэж чаддаг аж. Хамгийн
сvvлд гэхэд залуусын vйлдвэрлэсэн vvл зургаан км єндєрт 45 км зайг
туулжээ. Зар сурталчилгаа зєвхєн бидний нvдний ємнє байнга торч байхаас гадна
тэнгэрт ч байнга жингvйдэн байхыг хvсэхгvй хэн байх билээ. Yvл нь янз
бvрийн хэлбэртэй байхаас гадна энгийн vед 90-50 метрийн єндєрт нисдэг.
Ургамлын гаралтай тvvхий эдээс боловсруулсан савангаар “Flogo”-г
цэнэглэдэг учир байгаль орчинд ямар ч хор хєнєєл учруулахгvй. Агаарт
хєєрч буй онгоцнуудад ч ямар ч халгvй юм. Гэхдээ ийм хэлбэр дvрстэй vvл
агаарын бємбєлгєєс огт єєр. Єдгєє тус компани 61 ба 91 см-ийн хэмжээтэй vvл хєєргєж байгаа боловч
удахгvй 1.22 метр хэмжээтэй vvл vйлдвэрлэхээр болжээ. Yvл хэвлэгч машин
15 секунд тутамд нэгийг гаргах хvчин чадалтай. Компани, эсвэл
бvтээгдэхvvнийхээ зар сурталчилгааг євєрмєц маягаар хийж хэрэглэгчдийн
анхаарлыг татах гэсэн энэхvv vvлэн реклам зах зээлд эрэлттэй байна.
Yvлэн реклам хэвлэдэг тус компанийн тєлєєлєгчийн газар Америкийн хэд
хэдэн муж тєдийгvй Мексик, Герман, Австрали, Шинэ Зеландад vvдээ
нээжээ. Компанийн ирээдvйн тєлєвлєгєє нь 1.83 метр хэмжээтэй vvлийг тэнгэрт
нисгэх аж. Одоогоор vvлэн реклам цагаан єнгєтэй байгаа боловч жилийн
дараагаас эхлэн єнгє бvрийн vvл хэвлэдэг болох гэнэ. Ийм vvл
бизнесмэнvvдэд зар сурталчилгааны шилдэг арга болж байгаа бол
хvvхдvvдэд жинхэнэ баяр баяслыг тєрvvлж байна
| Нэмсэн |
Үзэлт |
Нэмэгдсэн |
| goodman |
2,110 |
14/12/2008 |
|
|
|
|
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
|
|
|
|