МАРКЕТИНГ
 
 
 
 

GOOD Marketing

Cashmere kids by Goyo
2009/03/10

дэлгэрэнгүй
YYЛЭН РЕКЛАМ
2008/12/14

Бага байхдаа бид тэнгэр дурандан vvлний хэлбэр дvрсийг ажиглаж, сэтгэлдээ янз бvрийн амьтан, эд зvйл болгон дvрсэлдэг шvv дээ.

Тэгвэл бага насны мєрєєдлийг бодит болгосон залуус шинэ бvтээлээрээ олны талархлыг хvлээж байна. Америкийн Алабама мужийн Лексингтонд Франциско Гуэрра, Брайэн Гловер хэмээх залуус янз бvрийн хэлбэр дvрстэй vvл бvтээж, энэ бvтээлээрээ компани, бvтээгдэхvvнvvдийг сурталчлах боломжтойг анх нээжээ.
дэлгэрэнгүй
Хүчний зарчим
2008/12/05

Райс, Жек Траут   “Marketing Warfare” номноос Бүлэг 2

Шийдвэрлэх мөчид ажиллагаанд аль болох олон цэргийг оролцуулах хэрэгтэй
Карл фон Клаузевиц
Бизнес эрхлэгчид оргилд хүрэх амархан ч тэндээ тогтох нь хэцүү гэлцэхийг та зөндөө л сонссон уу ?
Санаж яв. Энэ бол бизнес дэх бодит өрсөлдөөнийг бус социологийн судалгааг шүтдэг хүмүүсийн зохиосон хоосон домог. Үнэн хэрэгтээ бол оргилд хүрэхээс тэндээ тогтож байх нь амар байдаг юм. Гэхдээ хүчний зарчмыг ашиглаж чадвал шүү дээ. Дайныг хөтлөн явуулах зарчмуудаас энүүн шиг суурьтай зарчим үгүй.
дэлгэрэнгүй
ДАЙНЫ 2500 ЖИЛ
2008/12/05

Эл Райс, Жек Траут “Marketing Warfare” номноос үргэлжлэл 1-р бүлэг
Райс, Жек Траут   “Marketing Warfare” номноос
Дарамт учруулахуйц бөөгнөрөл үүсгэхээр хүчийг хуримтлуулах ёстой. Энэ бол суурь ойлголт. Бүх Зүйлд аль болох эртнээс бэлтгэх шаардлагатай.
Карл фон Клаузевиц

Маркетинг бол дайн гэж тогтсоноос хойш бид гартаа байгаа бүхнээ Зэвсэг болгон ашиглах ёстой болов. Дайны түүхийг судлахаас эхлэе. Түүхээс сурах юм их бий. Вилл ба Ариэль Дюран нарын бичсэнээс үзэхэд хүн төрөлхтөн сүүлийн 3438 жилийн түүхэндээ 268 жилийг л дайнгүй өнгөрөөжээ. Тэрнээс цаашхи түүх гэсэн дайн тулааны үргэлжилсэн жагсаалтаас бүрдэх байх. Иисус христийг төрөхөөс өмнө мэргэжлийн жанжнуудаар толгойлуулсан мэргэжлийн армиуд энэ ертөнцийн энд тэндгүй тулалдаж, үзэлцэж байсан. Тоо томшгүй олон тулалдааны явцад дайны стратеги бий болж төгөлдөржсөн юм.
дэлгэрэнгүй
BRAND 22 lAWS - Брэнд бүтээх 22 хууль
2008/11/13

Брэнд бүтээх 22 зарчим

 Брэнд гэж юу вэ?
Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой нэгэн санаа эсвэл зарчим
1. Өргөжих зарчим
The Law of Expansion
Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эсрэг хамааралтай байдаг.
Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулн имиджийг аюулд учруулдаг.дэлгэрэнгүй
Марктенгийн үндсэн ухагдахуун
2008/11/13


Марктенгийн үндсэн ухагдахуун Марктенгийн хувьсгалыг 3-н үе шат болгодог. 1. Үйлдвэрлэлийн эрин үе (1900-1930) 2. Борлуулалтын эрин үе (1930-Дэлхийн 2-р дайн) 3. Маркетингийн эрин үе( өнөөг хүртэл ) Маркетинг онолын хувьд бүх хүний хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт байдаггүй . Def : Маркетинг нь хувь хүмүүс болон тухайн байгууллагынхаа зорилгод нийцүүсэн тэдгээрийн хоорондын солилцоог хангахад чиглэсэн шинэ санаа, таваар ба үйлчилгээг зах зээлд оруулах түүнд тохирсон үнэ өртгийг бий болгох, маркетингийн үзэл баримтлалуудыг боловсруулж хэрэгжүүлэх, асуудлуудыг хамарсан үйл ажиллагаа юм . Маркетингийн чиг үүрэг:дэлгэрэнгүй
Маркетинг бол Дайн
2008/11/13


Дайн гэдэг нь хүмүүсийн ашиг сонирхол, Үйл хөдлөлийн тэмцэл, өрсөлдөөний салшгүй хэсэг юм Карл фон Клаузевиц Маркетингийн хамгийн шилдэг номыг харвардын Их Сургуулийн профессор бичээгүй юм. Түүнийг Зохиогч нь General Motors, General Electric болон Procter & Gamble -д ч хамаагүй хүн. Ердөө л Пруссийн армийн чөлөөнд гарсан генерал байсан юм. Түүнийг Карл фон Клаузевиц гэдэг. 1832 онд тэрбээр дайны тухай хэмээх ном бичиж, түүндээ тулалдаанд ялалт авчрах стратегийн зарчмуудыг тодорхойлсон билээ.МАРКЕТИНГИЙН ТУЛАЛДААНдэлгэрэнгүй
Web statsGOOD
Developed by: miniCMS™ v2