Adidas - энэ пүүсийн үндэслэгчдийн нэг Адли Даслерын нэрнээс авсан санаа. ADIDAS - All Day I Dream About Soccer.
Adobe - Компанийг үндэслэгч гэж Жон Ворнокийн гэрийн дэргэдүүр урсдаг Adobe Creek хэмээх голын нэр
Honda - компанийг vндэслэгч Soichiro Honda Honeywell-ийн дурсгалд зориулжээ
Canon - энэ нь буддын энэрэнгvйн бурхан Kwanon гэх нэрнээс авсан санаа гэнэ. Гэхдээ бурханы шашинтай харшлах, тvvнийг нэрийг ашигласан гэх асуудалд орохгvйн тулд Canon болгон жаахан өөрчилжээ.
Kodak- К vсэг нь уг комипанийг vндэслэгч Жорж Истмений хамгийн дуртай vсэг аж. Тэрээр ийм vсгээр эхэлж бас төгсдөг vг бvтээхийг ихэд хvсдэг байж. Тэгээд дэлхийн ихэнх орны хэлэнд адилхан бичиг, дуудаг К vсгийн оролцуулсан олон vг бvтээж vзээд тэдгээрээс Kodak гэдгийг сонгосон гэдэг. Ингээд удалгvй энэ нэрээр фотокамер vйлдвэрлэх санаа төржээ.
Daewoo - vvсгэн байгуулагч нь болох Ким Ву чонг өөрийн компаниа маш зоригтойгоор “Агуу ертөнц” хэмээн нэрлэжээ. Уг солонгос vгийг орчуулбал ийм утгатай юм.
Fuji - Японы хамгийн өндөр уулыг Фужи гэнэ.
Intel-Боб Нойс, Гродон Мур хоёр уг нь компаниа “Moore Noyce хэмээн нэрлэх гэж байжээ. Гэтэл тухайн vед яг ийм нэртэй зочид буудлын сvлжээ байсан аж. Тэгээд тэд INTegrated ELectronics-оос Intel-ийг гарган авчээ.
Motorola-vндэслэгч нь болох Поль Гелвин анхны машинд зориулсан радио зохион бvтээж байхдаа компанидаа ийм нэр өгөөд байжээ. Харин ихэнх аудио бvтээгдэхvvн vйлдвэрлэгчдийн нэр ola-гаар дуусдаг уламжлалыг тэр дагажээ.
Philips- эцэг хvv Филлипс /Фридрих ба Жерар/ чийдэнгийн гэрэл vйлдвэрлэж эхлэхдээ 1891 онд Эйндховенд энэ нэрийг бий болгожээ.
Xerox-зохион бvтээгч нь өөрийн хувилах төхөөрөмжийг жинхэнэ эх хувиас нь ялгарахгvй “хуурай” мэт /өнгө уусалт, сариналт байхгvй/ байхыг эрхэмлэдэг байжээ. “Xer” нь грекээр хуурай гэсэн vг.
Yahoo- Жонатан Свифтийн “Гулливерийн аялал” зохиолоос авсан санаа. Уг бvтээлд аврага биетнийг ингэж нэрлэн хашгиралддаг. Vндэслэгч нь болох Жер Янг, Дэвид Фило нарч өөрсдийгөө yahoomen хэмээн төсөөлдөг. Тэгвэл өнөөдөр энэ нэр Yet Another Hierarchical Officious Oracle гэсэн урт vгний товчлол болжээ.
Mitsubishi -1870 онд компанийг vндэслэгч Ятаро Ивасаки энэ vгийг бодож олжээ. Японоор mitsu-гурав /тоо/ харин hishi нь ромбо гэсэн утгатай. Гэхдээ дундаж орсон в vсэг нь алдаа биш гэнэ. Япончууд vгийн дунд орсон н vсгийг в-гээр дуудах нь байдаг аж.