МАРКЕТИНГ
 
 
 
 

GOOD Firm style

Фирмийн стиль

Фирмийн стиль- Компаний имижийг бүрдүүлэхэд сайн нөлөөлөл үзүүлнэ, зар
сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчидтэйгээ харилцах холбоог өргөжүүлнэ, компаний нэр хүндийг зах зээл дээр өсгөж өгнө, хамтран ажиллагчдын итгэлцлийг төрүүлнэ.
Фирмийн стилийг боловсруулах нь. Үндсэн багц:
     Логотип, худалдааны тэмдэг
     Текстэн тэмдэг
     Фирмийн өнгө (будгийн нийлүүр)
     Фирмийн бичмэл үсэг
     Нэрийн хуудас
     Фирмийн албаны бланк
     Дугтуй
Фирмийн стиль. Нэмэлт бүрэлдэхүүн хэсгүүд:
     Слоган (уриа)
     Веб-сайт
     Хавтас
     Буклет
     Плакат
     Бэлэг дурсгалын зүйлс
     Баглаа, боодол (баглаа, боодлын цаас, сав)
     Прайс-хуудас
     Цаасан уут
     Гаднах реклам
     Мультимедиа презентаци
     Гадаад зар сурталчилгааны бүх төрлүүд, тэр дотроо интернэт сурталчилгаа орно.
Хэрэв танай компаний үйл ажиллагааны чиглэл, ажлын онцлог, мөн та нарын хүсч байсан бүх зүйлийг шингээж фирмийн стилийг тань өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд бүтээсэн бол тэр нь хамгийн сайн болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хамгийн гол нь хэрэгцээт бүх мэдээллийг фирмийн стилээр дамжуулан илэрхийлж чадсан байх ёстой.
Фирмийн стилийг боловсруулах үйл явцын бүх үе шатууд нь бүгд адил тэгш бүтээлч сэтгэлгээ их шаардсан байдаг. Энэхүү ажлын үр дүн нь хэрэглэгч болгонд таалагдахгүй байсан ч түүнд чиглэсэн байдаг. Өндөр мэргэшсэн дээд зэрэглэлийн реклам гүйцэтгэгчдын гол зорилго бол хоорондоо нийлэмжгүй зүйлсийг нэгтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл захиалагчийн туйлын хүслийг хангах болон компаний фирмийн стиль дээд зэргийн үр дүнд хүрэх явдал болно. Танай компаний фирмийн стиль юуны түрүүнд тод томруун, ирээдүйн хэрэглэгчид, хамтран ажиллагчдын анхаарлыг татахуйц байх ёстой. Түүний бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо яг цав зохицвол хэрэглэгчид тань танай компанийг ихэд сонирхож, тогтоон авч, бүтээгдэхүүн, үйлчилгээг тань худалдан авч эхлэн цаашдаа байнга үйлчлүүлнэ.
Амжилтанд хүрсэн удирдагчид болон туршлагатай реклам гүйцэтгэгчид аль ч компани, байгууллага нэрд гарч амжилтанд хүрэхийг хүсвэл, өндөр өрсөлдөх чадвартай байхыг хүсвэл, өөрийн сонгосон зах зээл дээрээ урт удаан оршин тогтнохыг хүсвэл хамгийн түрүүнд өөрийн фирмийн стильтэй болох ёстой гэж үздэг байна. Түүгээр ч барахгүй анхны сэтгэлдлийг дахин төрүүлэх хэцүү гэдгийг байнга санаж байх ёстой. Хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг чанартай гэж итгэхээсээ өмнө түүнийг худалдан авах хүсэл төрөх ёстой. Мэдээж хэрэг хэрэглэгчдэд муу сэтгэгдэл яасан ч төрүүлж болохгүй гэдэг нь ойлгомжтой билээ. Танай компаний фирмийн стилийг хэрэглэгч үл ойшоон өнгөрвөл та өөрийгөө өрсөлдөөнд ялагдлаа гэж тооцож болно.
Компаний фирмийн стиль байгууллагын соёлын салшгүй хэсэг байдаг. Хэрэв компаний ажилтан бүр нэгэн зорилготой, эрхэмлэх үнэт зүйлс нь адил байвал компаний удирдлага санаа нэгтнүүдийн баг бүрдүүлэх хүнд хэцүү даалгаврыг биелүүлж чадсанг харуулдаг.




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Web statsGOOD
Developed by: miniCMS™ v2